150 орчим сумдын нутгаар гантай байна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн "Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн тавдугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, зургадугаар сард 2.8 градусаар дулаан байсан нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болсон тухай мэдээлэл гаргалаа.

Энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийсэн. Яаманд аймгуудын ХХААГазруудаас ирүүлсэн мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Улсын хэмжээнд 2016 оны эцэст 61.5 сая толгой мал тоологдсон бөгөөд оны эхний хагас жилд 21.9 сая төл бойжиж байна.

Энэ жил улсын хэмжээнд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоог гаргаад байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд "Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гаргуулж биелэлтийг хангуулахаар Аймаг, нийслэлийн ХХААГ-д албан даалгавар хүргүүлж биелэлтийг гаргаж ажиллаж байна" гэв.

Эх сурвалж : www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх