Mark Zuckerberg: Та амжилтанд хүрэхийг хүсч л байгаа бол том алхам хий, эсвэл гэртээ харь

Бидний сайн мэдэх Facebook-ийн үүсгэн байгуулагч тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан билээ. Facebook-ийг үүсгэн байгуулснаар хорвоо дэлхийг маш бяцхан болгож бидний харилцаа холбооны загварыг бүхэлд нь өөрчилж чадсан юм. Одоо бид Дэлхийн аль ч өнцөг буланд буй хүнтэй Facebook хаягаараа нэвтрээд л харилцах боломжтой болсон шүү дээ.

Үүгээр ч зогсохгүй Mark худалдан авах, бизнес эрхлэх хэв маягийг өөрчилж, хэн бүхний дотор шинийг бүтээх чадвар байдаг ба зөвхөн үүнийгээ олж авч хөгжүүлэн амьдралынхаа хэв маягт тохируулах хэрэгтэйг ойлгуулсан. Үүнд таны нас, хүйс, хэн болох тань хамаагүй бөгөөд зөвхөн өөрийн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөх хэрэгтэй.

 

Сайн бараа бүтээгдэхүүнтэй байна гэдэг хагас тулаан. Таны бараа бүтээгдэхүүн маш сайн чанартай байсан ч илүү сайн болгохын тулд танд санхүүжилт хэрэгтэй. Ийнхүү танд хөрөнгө бий болгох бүтээлч арга зам хэрэгтэй болно. Хэрэв таны санаа хангалттай сайн байвал хүмүүс таныг тэр дорхноо олно. Ингээд та маш олон цагийг тэдэнд санаагаа тайлбарлан тэднийг яагаад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг ойлгуулахыг хичээнэ. Та маш олон удаа байгууллагыг тань өөрчлөхөөр их мөнгөтэй хөрөнгө орчуулагчидтай нүүр тулгарах болно.

Эдгээр хөрөнгө орчуулагчид өөрсдийн мөнгөөрөө ашигтай зүйлд зарцуулахын тулд чамайг хэцүү байдалд оруулах нь тодорхой. Гэсэн хэдий ч та өөрийн санааг хамгаалах гэж байгаа учир юуг яаж борлуулахаа мэддэг байх хэрэгтэй. Хөрөнгө орчуулагчид бол бизнесийн салбартаа махчин шувууд л гэсэн үг. Тэд таны хүртэх ашгаас аль болох ихийг авахыг хүсдэг. Магадгүй тэд танаас илүү туршлагатай, ахмад байж болох ч энэ нь тэднийг хүссэнээрээ байна гэсэн үг биш юм шүү. Өөрийн байр сууриндаа хатуу зогсож, өөрийн санаагаа үнэ цэнэтэй болохыг харуул. Ямар ч нөхцөлд өөрийгөө дутуу үнэлэж болохгүй.

 

Есөөс таван цагийн хооронд ажилладаг бол та дөнгөж амиа зогоохын тулд амьдарч байна. Харин амьдралд үнэхээр их хайртай, сайхан амьдралыг хүсэж байгаа бол хүссэн ажлаа л хийх хэрэгтэй. Хэрэв та есөөс таван цагийн хооронд ажиллаж, амьдрахыг хүсч байгаа бол Starbucks эсвэл Mack Donald's-д ажиллахад хангалттай. Гэсэн хэдий ч таны хүсэл эрмэлзлэлийг зөвхөн ажил чинь асааж өгдөг, маш их ажиллаж байсан ч таныг зовоохгүй байвал танд баяр хүргэе. Та аль хэдий нь алтан түлхүүрийг олчихжээ. Хэрэв та хийх дуртай зүйлээ олчихвол таны ажил хэзээ ч ажил шиг санагдахгүй гэдэг туйлын үнэн. Тийм ч учраас өөрийн хүсэл тэмүүллийг олж, түүнийгээ дага.

 

 

Та захирал нь учраас хүнд хэцүү үед эргэн тойрны тань хүмүүс таниас тусламж хүсэх болно. Хамгийн хүнд хэцүү байдалд ч тайван байх нь үнэхээр чухал.

Захирал байхын хамгийн чухал нь эргэн тойрны хүмүүсээ нэг зорилго дор нэгтгэх юм. Хэрэв та тэднийг өнөөх нэгдмэл зорилгодоо хүргэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгуулж чадвал таны хагас ажил хэрэг бүтчихлээ л гэсэн үг. Үүнд л жирийн нэг захирал мундаг захирал хоёрын ялгаа оршдог юм. Хэрэв таны ажилчид өөрсдийн ажилдаа сэтгэл хангалуун байвал найз минь чи аль хэдийнэ амжилттай захирал болжээ.

Бусдыг сонсох нь чухал боловч эцсийн шийдвэрийг та өөрөө л хийнэ. Учир нь та бол захирал, та ийм л байх ёстой. Мөн эргэн тойрны хүмүүс шийдвэр гаргах болоход таны үгийг дагаж эцсийн шийдвэр гэдгийг мэддэг байх нь чухал. Харин тэгэхгүй бол та захирал биш гэсэн үг. Түүнчлэн захирлын хувьд та компаниа төлөөлөн байгууллагынхаа нүүр царай нь болох тул зөв үлгэр дуурайлал болж чаддаг байх ёстой.

Бусдыг сонсох нь чухал боловч эцсийн шийдвэрийг та өөрөө л хийнэ. Учир нь та бол захирал, та ийм л байх ёстой. Мөн эргэн тойрны хүмүүс шийдвэр гаргах болоход таны үгийг дагаж эцсийн шийдвэр гэдгийг мэддэг байх нь чухал. Харин тэгэхгүй бол та захирал биш гэсэн үг. Түүнчлэн захирлын хувьд та компаниа төлөөлөн байгууллагынхаа нүүр царай нь болох тул зөв үлгэр дуурайлал болж чаддаг байх ёстой.

Та бусдаас өөрөөр сэтгэн бодож байгаа бол бусад хүмүүс таныг ойлгохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь ялангуяа шинэ, содон хэний ч сонсоогүй бүтээгдэхүүн хийх гэж байгаа бол их хамааралтай зүйл юм. Хүмүүс танб хэлэх гээд байгаа санааг яг тань шиг харж төдийлөн чаддаггүй.

Та хичнээн их тайлбарласан ч эцэст нь тэдний төсөөлөл таных шиг тод томруун байдаггүй. Үүнээс гадна удаан хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан хүмүүс ч нэг л бүтэлгүйтсэн зүйлийг хэн ч хийж чадахгүй гэж боддог ба тэд амжилтад хүрэх замыг мэддэг харин өөр зам сонгосон нэгнийг хачин гэж үзэн жигшицгээдэг. Эдгээр төрлийн хүмүүсээс болж битгий сэтгэлээр унаарай учир энэ үгс таны бус зөвхөн тэдний л үгс. Энэ бол таны зан чанрыг шалгах шалгуур болно.

Хамтрагч чинь таны он удаан жил нөхөрлөсөн найз байсан ч хамаагүй муу ажиллавал бүү өршөө. Аливаа бизнест найз нөхөд бус зөвхөн түнш л гэж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Таны үйл ажиллагааг удаашруулж хүндрэл учруулж байгаа нэгнийг багаасаа хасах нь таны үүрэг бөгөөд ингэж байж та бүтээгдэхүүнээ сайжруулж хамгийн сайн хэвээр байлгана. 

Илүү ачаагаар яах билээ? Зүү орох зайгүй сайн найзууд байсан байж болох ч одоо үед бизнесийн салбарт найз нөхдийн харилцаа хамаагүй, таны үйлдвэрлэх, бүтээн байгуулах чадвар л хамгийн чухал гэдгийг санаарай. Угаас бодит байдал ийм байгаа бөгөөд хэн ч хэрэггүй ачааны төлөө хариуцлага хүлээхийг хүсэхгүй нь ойлгомжтой.

Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол тэд өөрсдийгөө муу зуршилтай болгодог. Ихэнх хүмүүс гадны ертөнцийг өөрсдийн гаргаж буй шийдвэрүүдэд хамаатай болгон, эцэст нь хүний ажлыг хийдэг. Бие даасан чанараа алдсан, нэг үгээр бол боол болоод л дуусдаг. Ийм ч учраас та эргэн тойрны хүмүүсээс өөрийгөө хараат бус байлгах нь чухал.

Хэн ч хэн нэгний хувилбартай ажиллахыг хүсэхгүй шүү дээ. Учир нь тийм хүмүүс өөрсдийн бүрэн чадвараа ашиглан ажиллаж чаддаггүй. Эргэн тойрныхоо хүмүүстэй ижил сэтгэх хэрэггүй. Бусдаас өөрөөр сэтгэх гэж ямагт хичээх хэрэгтэй. Ингэж байж та амжилтад хүрэх урт аялалдаа ямар ч асуудал тулгарсан давах бололцоотой болох юм.

Энэ хорвоо дээрх ямар ч зүйл амархан байдаггүй. Тийм ч учраас зорилгынхоо төлөө маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн болгонд ямар нэг ур чадвар байдаг ба ирээдүйдээ түүнийгээ хөгжүүлэх шаардлагатай. Ингэж хичээснээр ямар ч ажлыг хурууныхаа үзүүрээр л хийдэг болох болож танд байдаг гэдгийг санаарай. Та "том алхам хийх эсвэл бууж өгөх” гэсэн үзлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ та зөөлөн хандлагатай, тэвчээр муутай байвал энэ хорвоо таныг үгүй хийх болно. Хүссэн зүйлээ хийх хэрэгтэй ч амархан шантарч болохгүй шүү. Мөн та үнэхээр л өөрийн үйл хэргээ амжилтад хүргэхийг хүсэж байгаа бол түүндээ бүх зүйлээ зориулаарай.

 

Эх сурвалж: Скайтел 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх