Ц.Сандуйг ”унагахаар” НИТХ-ын 20 төлөөлөгч гарын үсэг зуржээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаан “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай” гэсэн агуулгатай гарын үсэг зурж байгаа аж

Гарын үсэг цуглуулах ажиллагааг өчигдөр эхэлсэн гэх бөгөөд одоогоор НИТХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зураад байгаа аж.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх