Поп дива Ж.Алтанцэцэгийн янаг амрагийн дуулиан дэгдэв үү?

Поп дива МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг дотны найзаа гомдоожээ. Дуучин бүсгүйн найз гэх бизнес эрхлэгч нэгэн эмэгтэй “Ер нь найз нөхөддөө мөнгө зээлэхэд дараа нь нэг хоёр нэр хоч сонсдог юм. Гэхдээ найз нөхөддөө хүссэн гуйлт мөнгийг нь өгөхдөө үүнийг аваад бизнес, амьдрал нь сайжрах болов уу гээд дэмжээд, горьдоод өгчихдөг юм даа.

Facebook-ийн найзууддаа хуваалцахад манай нэг урлагийн поп дива хүүхэн арван хэдэн жилийн өмнө өөрөө гүйж ирж найзалж чухам над шиг сайн найз байхгүй гээд бүх л юмаа гуйж зээлээр авч өмсдөг байсан. Бүр гадагшаа явах онгоцны билет, сайн дурын тусламжийн мөнгөө хүртэл зээлдэг байсан. Харин одоо нөхөр нь гэнэт мөнгөтэй болсон гээд янз бүрийн юм яриад явдаг болсон. Нөгөө олон жилийн найз нөхөд гэдэг нь худлаа байсан юмуу. Мөнгөний төлөө хүн ямар их өөрчлөгдөнө вэ” гэх зэргээр бухимджээ.

Түүний энэхүү постын дор зураач Л.Өнөрчимэгээс эхлээд олон хүн сөрөг сэтгэгдэл үлдээж. Гурван хүүхдийн ээж, хувийн амьдралаа эрхэмлэдэг гэх тодотголтой дуучин Ж.Алтанцэцэгийг харин ч эсрэгээрээ хөнгөмсөг нэгэн гэж ойр хүрээнийхэн нь ярилцдаг юм билээ.

Үүнийг батлах мэт найз бүсгүйчүүдийн зөрчил хурцдаж ор хөн, янаг амрагийн сэдэв рүү орсон гэх. Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл бараг гаргаагүй гавьяат маань улстөрчидтэй “сүлбэлдэж”, нөхрийнхөө бизнесийг өргөжүүлэхэд хамаг цагаа зарцуулдаг болсон гэнэ. Бүр сайдын суудалд тухалж явсан улстөрч эрхэмд дурлаж, нус нулимстайгаа хутгалдаад амжсан сурагтай. Олон жил найзалж нөхөрлөсөн найз хүүхнүүд мөнгөнөөс болж муу муухайгаа дуудалцаж, ор хөнжлийн паянгаа олон нийтэд дэлгэдэг үзэгдэл давтагдах вий.

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх