МАХН-ын төлөөлөгчид Умард Солонгост айлчилжээ

Умард Солонгосын ард түмэн өнгөрсөн баасан гарагт тус улсыг үүсгэн байгуулагч их удирдагч агсан Ким Ир Сений төрсөн өдөр болох”Нарны баярыг “тэмдэглэжээ. Тус улс их удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийн баярын үеэр урлаг соёлын олон арга хэмжээг зохион явуулдаг бөгөөд Солонгосын ард түмний их удирдагчийн амьдрал тэмцлийг харуулсан үзэсгэлэн гаргаж,цэргийн сүрт жагсаалыг гадаад дотоодын зочдод үзүүлдэг байна. Харин хамгийн сонирхолтой нь энэхүү үйл явдлыг тохиолдуулан өнөөгийн МАХН-ын дарга буюу олноо хуучин коммунистуудын удирдагч гэгддэг Н.Энхбаяр өөрийн намын төлөөлөгчдийг Умард Солонгос улс уруу илгээжээ.МАХН-ын төлөөлөгчдийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян ахалж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ри Сү Ён зэрэг албаны бусад хүмүүстэй уулзсан байна.Монголын төлөөлөгчид Пхеньян хотод саяхан шинээр баригдсан “Рёмён” хорооллын нээлтэд оролцсон бөгөөд  уг арга хэмжээнд Умард Солонгосын өнөөгийн залуу удирдагч Ким Чен Ын болон тус улсын Ерөнхий сайд Пак Бон Жу,БНАСАУ-ын ардын армийн улс төрийн газрын дарга Хван Бён Со,Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүд Чой Рюн Хэ,Ким Ги Нам, Чой Тэ Бог нар оролцжээ.Уул нь Монгол улс 90 онд коммунист дэглэмээс татгалзаж,ардчилсан системд шилжсэн хэмээн олон хүн бодож явдаг ч МАХН-ын удирдлагуудын саяын энэхүү Умард Солонгос бүхий коммунист дэглэмтэй оронд хийсэн айлчлал нь олон хүмүүсийн дунд арай манай улсад өнөөг хүртэл коммунист үзэл суртлыг талархагчид буюу  ардчиллыг үзэн ядагчид байдаг юм биш биз гэсэн хардлагыг  төрүүлж  эхэлж байгаа бололтой хэмээн зарим хүмүүс жиг жуг хийж байгаа сурагтай.