НАЛАЙХ, ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20.9 КМ АВТО ЗАМЫН АЖЛЫГ НЭН ДАРУЙ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнөөдөр  Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд  болон цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал  солилцлоо.

Уг уулзалтын үеэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ авто замын ажлыг нэн даруй эхлүүлэхээр боллоо.


 

Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр гуравдугаар ангилалын тус зам нэгдүгээр ангиллын зам болж өргөжих юм.





Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх