Өвөрхангай аймгийн нутагт зам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ

Өвөрхангай аймгийн нутагт үргэлжилсэн бороо орсоны улмаас зам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-өлгий чиглэлийн замын 560 км зайд зорчих хэсэг /Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км / зам сэтэрсэн байна.

Одоогоор Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨҮГ-ын ажилчид газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх