Юникло бренд хувцасны автомат машинуудыг суурьлуулж эхэллээ

Япон улсын дэлхийд танигдсан хүн бүрийн дуртай хувцас үйлдвэрлэгч Юникло компани худалдан авалтыг хялбаршуулах зорилгоор хувцасны автомат машин үйлдвэрлэн томоохон худалдааны төвүүдээр суурьлуулж эхэлжээ. Яг л автомат зуушны машинаас ундаа, чихэр авдагтай адил Юникло брендийн нано технологиор хийгдсэн нимгэн хүрэм, ханцуйтай ханцуйгүй даавуун цамц зэрэг маш олон төрлийн барааг автомат машины тусламжтайгаар худалдан авч болохоор болсон байна.



uniqlo vending machines

Хамгийн эхний автомат машин Оаклендын Олон улсын нисэх буудал дээр өчигдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр суурьлагдсан ажээ. Юникло компани дэлхийн өнцөг булан бүрт байх нисэх онгоцны буудлууд мөн томоохон худалдааны төвүүдээр автомат машинаа байршуулах зорилготой байгаа гэнэ.

Юниклогийн ахлах менежер Марисол Тамаро хэлэхдээ: ''Нисэх онгоцны буудлууд дээрх зорчигчдод ихэвчлэн дэлгүүр хэсэх хангалттай цаг байдаггүй. Тиймээс амар хялбар, хурдан шуурхай аргаар худалдан авалт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн'' гэжээ.

uniqlo vending machines

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх