Эх Дэлхийн Өдөр 2017 оны 4 сарын 22 болно

“Байгаль орчин, уур амьсгалын талаарх мэдлэг мэдээллийг түгээцгээе” уриан дор байгаль орчиндоо ээлтэй байх цуврал санамжийг хүргэж байна.

“Боловсрол нь өсөн дэвшихийн үндэс суурь. Бид уур амьсгалын өөрчлөлтийн талаар маш сайн ойлголттой, байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй, мэдлэгтэй дэлхийн иргэдийг бий болгох хэрэгтэй байна. Байгаль орчин, уур амьсгалын талаарх мэдлэг мэдээллийг түгээх нь дан ганц байгаль орчны хууль тогтоомж, бодлогыг түгээх биш ногоон технологи, ажлын байрыг түргэтгэх хөдөлгүүр болох юм” гэсэн мессежийг 2017 оны эх дэлхийн өдрийн зорилго болгон “Environmental & Climate Literacy - Байгаль орчин, уур амьсгалын талаарх мэдлэг мэдээллийг түгээцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрөөх юм байна.