Э.ТЭМҮҮЛЭН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Финляндын Тампере хотод болж буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр 66 кг-ын жинд Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ.
Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, 1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор дийлдсэн. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээсэн юм.
Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсанаар дагах барилдаан гарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд тэрбээр энэ жилийн Тайжуны Азийн АШТ-д ялагдаж байсан Ираны Амирхоссейн Али Хоссейнитэй даагаа нэхэж 6:4-өөр ялснаар Тамперегээс Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.
Энэ нь залуучуудын ДАШТ-ээс хүртсэн Монголын тамирчдын 26 дахь хүрэл медаль болж байна. 

Эх сурвалж: www.bolod.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх