М.Сарнай: Ц.Сувд-Эрдэний “Сарнай” төвийн захирал болох зорилго нь бүтэлгүйтсэнээс болж намайг шантаажилж байна

Өчигдөр Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүй өөрийн цахим хуудсандаа М.Сарнайг хүний хүүхдүүдийг эцэг эхээс нь хүчээр салган авч, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байна гэх зэргээр бичсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр М.Сарнай хариу болгон мэдэгдэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ:

''Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Одоо бүр охины минь тухай худлаа бичлэг сошиалд тавьчихсан байна. Эгч нь энд надад өгч байсан бичиг баримтын хайгаад л сууж байна. Тэр бизнесээ өөрөө л эрхэлж байгаа байх. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнийг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна. 

Энэ бүхнийг өөрийнхөө эрх ашгийн төлөө хүний сэтгэлийг ч бодохгүйгээр тарааж байна. Ядаж энэ хэдэн хүүхдүүдийн сэтгэлийг бодох хэрэгтэй. Хүүхдүүд маань яг л надтай адилхан уйлаад л байж байна. Хүний сэтгэлээр, бүхэл бүтэн миний амьдралаар яаж ингэж тоглож чадаж байна вэ. Надад тэр мөнгө төгрөг, эд хөрөнгө огт хамаагүй. Би өмнө нь байхгүй байгаад болоод л байсан юм. Надад мөнгө хэрэггүй. 

Ц.Сувд-Эрдэнэ зүгээр л “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Энэ хүүхдийн төвийг барихад өөрөө голчлон оролцож, энэ байгууллагыг авч явна гэсэн бодолтой байсан юм билээ. “Наран” рестораны захирал С.Дэлгэр эгч бол бидний төлөө зүтгэж яваа хүн. Би Ц.Сувд-Эрдэнээс “Сарнай төвийн нэрээр орж ирсэн мөнгө яагаад миний дансанд орж ирэхгүй байгаа юм бэ. Маргааш 12 цаг гэхэд “Сарнай” төв гэсэн бүх банкны хуулгыг надад өгөөрэй. Сая гадаадаас 900 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тэр мөнгө хаана байна?' гэж асуусан. Тэгсэн чинь Ц.Сувд-Эрдэнэ тэр мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Олон түмний сайхан сэтгэлээр өгсөн мөнгө бүхэн хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж болохгүй шүү” гээд жаахан муудалцсан юм. Тэгсэн чинь л сошиалаар мэдээлэл гаргаад л, хүний нэр хүндийг унагаагаад, бүр охины маань ээж нь гээд нэг архичин хүүхний яриаг фэйсбүүк дээрээ тавьчихсан байна лээ. 

“Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяны хүрээнд цугларсан мөнгө С.Дэлгэр эгч бид хоёрын дундын дансанд байгаа. Энэ аяныг маань С.Дэлгэр эгч маань санаачилсан болохоор би хамтран эзэмшигчээр орсон юм. Учир нь хүн хандивын мөнгө өглөө гэхэд би хотын төв ороод авах боломжгүй шүү дээ. Гэтэл Ц.Сувд-Эрдэнэ хамтран эзэмшигч болох ёстой байсан юм байна. Тэгээгүй болохоор надад өширхөөд л байна гэж ойлголоо. Намайг угаасаа Ерөнхий сайдаас шагнал авснаас хойш намайг загнадаг болсон.

Би амьдралдаа анх удаа тэр сайхан хүнээс шагнал авсан. Тэр өдөр ээж маань хөдөөнөөс ирчихсэн байсан. Тэгээд л хүүхдүүдээ тэвэрч аваад “Ээжийг нь төр үнэллээ шүү хүүхдүүд минь” гэж хэлсэн. Удалгүй утас дуугараад С.Сувд-Эрдэнэ залгасан. Тэгсэн “Та одоо битгий хоёр нүүр гаргаад байгаарай. Яагаад манай “Итгэл сэтгэлийн гүүр” гэж гараагүй юм. Яагаад “Их нигүүлсэл” төрийн бус байгууллага гэж гараад байгаа юм бэ” гэж загнасан. С.Дэлгэр эгч маань өмнө нь “Төрийн бус байгууллага нээсэн дээр юм байна. Миний дүүгийн энэ сайхан сэтгэлийг бодоод “Их нигүүлсэл” гэж нэрлэвэл дээр юм шиг” гэж хэлж байсан. Тэгээд л “Их нигүүлсэл” нэртэй төрийн бус байгууллагыг байгуулсан юм байна. Би тэрийг нь ч мэдээгүй байсан. Ц.Сувд-Эрдэнэ өнөөдрийг болтол утсаа аваагүй мөртлөө намайг утсаа авахгүй байна гэсэн байна лээ. Би бүр дуудлага хадгалах үйлчилгээтэй болсон. Яагаад гэвэл намайг утсаа аваагүй үед Ц.Сувд-Эрдэнэ загнадаг юм. 

Ц.Сувд-эрдэний хийсэн бичлэг дээрх эр согтуу эмэгтэйг Батцэцэг гэдэггүй. Энэ эмэгтэйн аав, ээж нь миний хоолыг иддэг байж байгаад өнгөрцгөөсөн. Одоо энэ бүсгүй Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг, архи уудаг эмэгтэй. Бичлэгийг харсан чинь бас хэл нь ээдэрчихсэн л байсан. Тэд нар архидуулж байгаад л бичлэг хийгээд байна. Хэрвээ би энэ олон хүүхэдгүй байсан бол үхэхээс өөр зам надад үлдсэнгүй. Энэ эмэгтэй миний охины ээж нь биш. Одоо ээжтэй нь холбоотой байдаггүй ч 25 настай бүсгүй байгаа. Сураг дуулахад охиноос минь хойш хүүхэд гаргаагүй гэсэн.'' хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх