Энэ намар гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно

“Энэ жилийн хувьд нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 493.6 сая төгрөг, нийслэлийн төсвийн 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс нийслэлийн гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авахад зориулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байгаа.

Бид Амгалан амаржих газарт шинээр Эмгэг нярайн тасгийг байгуулахаар ажиллаж, засварыг дуусгаад улсын комисс хүлээн авсан. Үйл ажиллагаагаа эхэлэхэд бэлэн болсон байгаа. Хүрээ амаржих газарт мэс заслын хэсэгт их засварыг хийсэн” хэмээн танилцууллаа.  Дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулах  ажлын хүрээнд засварын ажил хийгдэж, тоног  төхөөрөмжийн тендерүүд зарлагдаад дууссан.  10 сарын 1-н гэхэд гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасгаа нээнэ” гэдгийг  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  орлогч дарга  О.Баяр хэллээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  цаг тухайд нь шуурхай, чанартай  гүйцэтгэж байх  ёстой. Ирэх жилээс  тендерүүдийн  1 сарын 1 гэхэд зарладаг тогтолцоонд шилжинэ. 8 сарын 15 гэхэд бүх ажил дуусч, ашиглалтанд орж, хяналт хийгдэх болно” гэдгийг   хариуцсан агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх