Байгаль орчны доройтол, уур амьсгалын огцом өөрчлөлт, хүний аж ахуйн түрэмгий үйл ажиллагаанаас хамааран хөрсний үржил шимийн доройтол, элэгдэл эвдрэл түүхийн дунджаас 300 дахин, сүүлийн 300 жилийн дунджаас 3 дахин, биологийн төрөл зүйлийн цөөрөлт түүхийн дунджаас 1000 дахин эрчимтэй явагдаж байна. Ийм учраас НҮБ –ийн Хүнс тэжээлийн байгууллага хөрсний элэгдэл доройтлыг “Манай дэлхийн энэ зууны 1-р зэргийн гамшиг” хэмээн зарлаж байсан удаатай. Дэлхийн хэмжээнд авч үзвэл сүүлийн 300 жилд 2,3 сая/га, сүүлийн 50 жилд дунджаар 6,0 сая/га буюу нэг өдөрт 16,0 мян/га талбай элэгдэл доройтолд орж эргэлтээс хасагдаж байна. 1980 оны сүүлчээр газрын бодлогын хүрээлэн /хуучин нэрээр/-гээс явуулсан судалгаагаар нийт тариалангийн талбайн 54% нь сул, 42,0% нь дунд, 4,0% нь хүчтэй элэгдэж эвдэрсэн гэсэн дүн гарч байсан бол 2010 онд УГТЭШХ-ээс явуулсан судалгааагаар хамрагдсан 579,3 мян.га талбайн 60,6% нь дунд, 4,5% нь сул элэгдсэн буюу өнгөрсөн 20 жилд хүчтэй элэгдсэн талбай 48,3%-иар, дунд элэгдсэн талбай талбай 6,7%-иар нэмэгдэж харин сул элэгдсэн талбай 46,4%-иар багасчээ гэсэн дүн гарчээ.