"Сарнай" хүүхдийн төвийг үнэ төлбөргүй барьж өгнө

Саяхан фэйсбүүк хуудаснаа иргэн Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай” 100 хүүхдийн асрамжийн төвийг байгуулах “Нэг хүн-Нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоосон гэх мэдээллийг тараасан билээ. Үүнд хариу өгөхөөр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэр, иргэн М.Сарнай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Нийслэлийн Засаг дарга М.Батболд иргэн М.Сарнайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд зургаан айлын газрыг өгсөн ба хорооны газар дээр барилгын ажил явагдаж эхэлжээ. Харин барилгын гүйцэтгэлийг “Мега Ворлд” компанийн зүгээс үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон байна. 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх