ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭЛ

Үрчлээ тогтсон хойно арчлах нь хамгийн буруу арга. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол нас ахих тусам үрчлээ нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс гэрийн нөхцөлд хэрэглэж болох маскуудыг санал болгохоор шийдлээ.

Төмсний маск:
Арилгасан төмсөө үрж, марланд ороогоод 15-20 минут нүдэндээ тавь. Хэрэв нүдний чинь доор уутанцар үүссэн бол мөн адил төмсөө үрээд, нэг цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй холино. Дараа нь бэлтгэсэн зутангаа хоёр тусдаа сальфетка дээр түрхээд 20 минутын хугацаатайгаар нүдэндээ тавина.

Луувангийн маск:
Арилгасан луувангаа зутан болтол үрээд марлан дээр түрхээд нүдэндээ тавь. 15 минутын дараа нүдээ хүйтэн цайгаар угаана.

Цөцгий:
Нүднийхээ доод талд цөцгий түрхээд 15 минутын дараа өрөөний температуртай адил цайгаар угаавал маш сайн үр дүн үзүүлдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх