Бусдын бухимдлыг хамгийн ихээр хөдөлгөдөг зүйлс

1. Олон нийтийн газар чангаар ярих.

speak loud in public place зурган илэрцүүд

Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Өөрийн асуудлыг нийтийн дунд хэлцэх нь бүдүүлэг, бусдыг үл тоомсорлодог хүний шинж. Ялангуяа гар утсаар чанга ярих, хэн нэгнийг зандрах, хашгичих хараах нь бусдыг стресс хүртэл оруулах боломжтой.

2. Хаалга тэгнээд зогсох.

annoyed зурган илэрцүүд

Нийтийн унаанд явахдаа иргэд хаалга тэгнээд зогсчихдог. Хүний чөлөөтэй орох, гарах боломжийг хаачихдаг. Зарим нь хоёр хүн суух сандлыг ганцаар эзэгнэчихээд бусдад зай тавьж өгдөггүй. Шалихгүй мэт боловч энэ бүхэн орчин тойрны хүмүүсийн уур цухлыг барж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг.

З. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах.

stealing pen зурган илэрцүүд

Хүний эд зүйлийг өөрийн мэт авч эзэгнэх дуртай хүмүүс байдаг. Наад захын жишээг дурдахад хамт ажилладаг нөхрөөсөө үзгийг нь авчихаад буцааж өгөхгүй “мартчихдаг”. Жижиг зүйл. Гэхдээ энэ мэт жижиг зүйлээс ямар их бухимдал төрдөг гээч.

4. Чалчих.

talk too much зурган илэрцүүд

Найз нөхөдтэйгээ “дэмий ярих” сайхан л даа. Гэвч хүн бүхэнд л тааламжгүй явдал, гэр бүлийн асуудлын тухай, өвчин зовлон яриад байвал дэндүү увайгүй, бүдүүлгээ л харуулж байгаа хэрэг.

5. Дугаар үүсгэх.

annoying customer at shop зурган илэрцүүд

Дэлгүүр эсвэл зах зээлээр явахдаа зорилгоо умартчихсан, худалдагч бусадтай хэрүүл маргаан дэгдээдэг хүмүүс орчин тойрондоо хар энерги цацаж, том асуудал үүсгэдэг. Сонголтоо дэндүү удаан хийх, лангуун дээр үнэ цэнэ, бүх зүйл нь тодорхой байгаа барааг нягтлан асууж шалгаах нь хэрэгцээгүй дугаар үүсгэх, бусдыг бухимдуулдаг. Эсвэл хэдхэн хүн байхад урдуур нь ёс мэт дайрч бужигнуулах. Ер нь олон нийтийн газар харьцаа үүсгэх, хэт их ярих хүслээ дарж, хязгаарлаж байх нь чухал.

6. Олон нийтийн газар, байр орц, хонгил талбайд хогоо хаях.

throw litter зурган илэрцүүд

Өглөө гэрээс гарахад замаар нэг хөглөрсөн хог цаас, элдэв новш хүний сэтгэлийг маш их тавгүйтүүлдэг. Агаарын бохирдолд мөн нөлөөлнө.
Цэвэр цэмцгэр талбай, замаар явахын тулд иргэд өөрсдөө хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Баруунд гудамж талбайд хог хаясан хүнийг их хэмжээний мөнгөөр торгож, орчныг цэвэрлүүлдэг. Манайд ч мөн ийм арга хэмжээ хэрэгтэй байна.

7. Байнга юм гуйх.

beg something зурган илэрцүүд

Өөрийнхөө үүргийг бусдад үүрүүлэх дуртай хүмүүс байдаг. Тэд цаг зүүдэггүй (бусдаас лавладаг) ажил дээрээ очоод хүний цай, кофе уух, тамхи гуйж татах, дараагийн цалин хүртэл “таван” төгрөг гуйх зэргээр бусдыг ямагт хүндрүүлж байдаг. Иймэрхүү паразит маягийн хүмүүстэй харьцах нь стресст оруулахаас цаашгүй.

8. Бусдын орон зайд халдах.

Холбоотой Зураг

Чөлөөтэй явах зам байсаар байтал бусдыг түлхэж, цохиж явдаг хүмүүс байдаг. Тэдэнд бусдын эрх ашиг энэ тэр ер хамаагүй. Иймэрхүү авиртай хүн ийнхүү бусадтай хэвийн харьцаж чаддаггүй. Харьцагчийнхаа хувцасны товчийг эргүүлж оролдох, чихэнд шивнэх нуруун дээр нь алгадах, ёврох, ханцуйнаас нь татах зэргээр олон нийтийн газар хүнтэй зөв харьцаж чаддаггүй. Энэ нь мөн л бусдын орон зай, ая тухтай байхад саад болдгийг санаарай.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх