Гэдэсний булчинг сайжруулахын тулд

-Өглөө босоод буцалсан хүйтэн ус нэг аяга уу

-Дараа нь өглөөний гимнастикаа хий

-Дахиад нэг аяга буцалсан ус уу

-Дээр нь 1 алим эсвэл өргөст хэмх 100 гр, 10-15 ширхэг хар чавга ид

-Хүйтэн бүлээн шүршүүрт 15 минут ор

-Биеэ хаттал арчсаны дараа нүцгэн биеэрээ хатуу орон дээр эсвэл шалан дээр хэвтээд булчинг чангаруулах эмчилгээний иллэг хий.

-Иллэгний дараа шууд өглөөний цайгаа уух хэрэгтэй. Өглөөний цайн дээр байцааны салат, өргөст хэмх, алим, хар чавга, хар талх, бас ургамлын тос уухаа мартав.

-Эмчилгээний иллэгийг орой унтахын өмнө Дахин хийх шаардлагатай.

-Иллэг хийсний дараа ургамлын тостой тараг уугаарай. /1 аяга тарганд 2-3 халбага тос хийнэ/

-Өдрийн хоолны дараа наад зах нь 2-3 км газар явган явах сайн шүү.

 

Гэдэсний булчинг чангаруулах хэвлийн иллэг

а. Хэвлийн баруун доод талаас нь эхлэн нар зөв тойруулан зөөлөн иллэг хийнэ. Баруун гар зүүн гарын араас явна. Зүүн гарын иллэг өнгөц хөнгөн, баруун гарынх ялимгүй гүн хүндхэн явагдана

б. Хэвлийд ромбо маягаар шугам гаргана. Эхлээд баруун доод, дараа нь баруун дээд, зүүн дээд, зүүн доод шугмын дагуу хоёр гараа давхарлан гүнзгий иллэг хийнэ.

в. Аюулхайн доор байрлах хөндлөн гэдсийг нар буруу чиглэлд хагас тойрог маягаар хурууны өндөгөөр огцом илнэ. Гэдеийг эсрэг тал руу нь шулуун шугам маягаар илнэ.

г.  Хоёр гараа давхарлан алгаараа нэлээд хүчтэй хүйсний хоёр талаас шахах гүнзгий тэмтрэлт хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх