Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт хүүхдүүдийг тэндээс авч эмнэлэгт хүргэн анхан шатны тусламж үзүүлжээ.

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох нь энэ сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд осгож ухаан алдсан байхад нь амь насыг нь аварчээ. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй байсан бол 4 настай, 5 настай хоёр хүү ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь ноож мөсөнд наалдан хөлдсөн байсан гэнэ.

 Цагдаагийн алба хаагч Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт хүүхдүүдийг тэндээс авч эмнэлэгт хүргэн анхан шатны тусламж үзүүлжээ. Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийсний үр дүнд 5 настай хүү Долгорсүрэнгийн Ганхуяг, 4 настай хүү Туулийн Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орсон байна. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, амь нас  нь  аврагдсанд  хүүхдүүдийн эцэг эх, төрөл садан, Цахир сумын иргэд, төр захиргааны байгууллагынхан  баярлаж талархаж буйгаа илэрхийлжээ.

Хүүхдүүд тухайн өдрийн 12.00 цагийн үед голоос ус авах гэж байхад мөс цоморч голын эргээс 40 орчим метр зайд урсан, голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр тогтоод байжээ. Хүүхдүүд голын дунд 6 цагийн турш байсан бөгөөд тэднийг оройн 18.00 цагийн орчим аварсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх