Мөнгөн эдлэлийн ашиг тус

 

Мөнгөн эдлэл сарын тэмдгийг хэвийн болгоход туслана. Сүүлийн үөд охид хүүхнүүд мөнгөн эдлэлийг илүүд үзэх болсон. Алтан эдлэл мөнгөн гоёлд байраа тавьж өгөх дургүй байгаа ч гэсэн охид хүүхнүүд гоёл чимэглэлдээ мөнгийг илүү хэрэглэх болсон. Гэхдээ бүсгүйчүүд одоо л мөнгөн эдлэл сонирхоод байгаа юм биш.

Бүр дээр үеэс эхлэн мөнгийг илүүд үздэг байсан. Мөнгөн эдлэл нь эмэгтэй хүний хүмүүжил зөн билэг, сэтгэл хөдлөлийг билэгддэг. Нэн ялангуяа бүсгүй хүний сэтгэлийн дотоод хүчийг нэмэхэд мөнгө тусладаг. Ийм ч учраас эмэгтэй хүн мөнгөн эдлэлийг хэрэглэхэд зөвхөн гоөл чимэглэлийн утгаараа биш өөр мөн олон талын ашигтай юм байна. Түүнээс гадна мөнгө нь сэрүүцүүлэх сэтгэгдэл төрүүлдэг учраас зуны улиралд зүүвэл илүү зохимжтой.

Мөн тамир тэнхээгүй болох ханиад хүрч халуурах, түлэгдэл, дотрын үрэвсэл, цөсний уутны идэвхжилт ба сарын тэмдэг ихээр ирэх зэрэгт цалин цагаан мөнгө нь анагаах үүрэг гүйцэггэдэг. Чухам л ийм учраас бүсгүй хүн алтнаас илүү мөнгийг хэрэглэдэг. Хэрвээ мөнгөн аяганд байнга хоол цайгаа идэж уугаад сурчихвал дотор эрхтэний "проблем"-гүй байж болох юм. Аливаа чимэг зүүлт зөвхөн гоёх гэдэг талаасаа ч биш бас эрүүл мэндийн болоод зөв аж төрөхөд, зөв энерги цуглуулахад тус болох учиртай. Өөртөө ахадсан алтан ээмэг бөгж санжигнуулж явснаас цэвэрхэн мөнгөн гоёл сонговол элэг дэлүү, зүрх судасны эмгэгээ эмчлэхэд хэрэг болно.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх