С.Баяр Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэнийг ГХЯ-наас баталлаа

Элчин сайд С.Баяр дипломат албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тухай албан бус мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдсан. Тэгвэл Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгснийг тус яамнаас албан ёсоор батлан мэдээллээ.

С.Баяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ, "Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү" хэмээн бичжээ.

Тэрбээр уг хүсэлтээ 2017 оны долоодугаар сарын 22-нд гаргасан бөгөөд Гадаад Харилцааны Яаманд өнгөрсөн долоо хоногт ирүүлжээ.

эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх