Ялагдлын үндсэн ба дагавар нөхцөлүүд

5л түгээв.Улс төр огт сонирхдоггүй сонгогч ч энэ мэдээлэлд итгээгүй юм.“Улс төрийн хөгшин бурхи Ц.Нямдоржийг эрх хүү М.Энхболд шудрага замаар ялна гэж лав байхгүй” хэмээн иргэд өөр зуураа хэлцэж байлаа. Бодит байдал дээр сонгогчдын 16 орчим хувь нь М.Энхболдыг дэмжиж, 30 орчим хувь шийдэж ядан байлаа.

Холбоотой Зураг

 

Ялагдлын нэгэн томоохон нөхцөл бол М.Энхболдын бодит мэдээлэлд үл итгэх, намынхаа хамт олонд үл итгэх зан юм.Сонгуулийн өмнө болон дундуур хийгдсэн бүхий л судлагаанууд М.Энхболдыг гуравт эрэмбэлэгдэх эрсдэлтэйг зааж байсан. МАН-ын баримжаатай, тэдний итгэж бүрэн болох агентлагуудын судалгааны дүн ч М.Энхболдыг Ерөнхийлөгч болоход хүндхэн байгааг хэлж байлаа.


Гэтэл Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Ж.Мөнхбат, Д.Өнөрболор нарын хамсал М.Энхболдыг намын хамт олноос, сонгуулийн штабаас таслан явцуу хүрээлэлд оруулснаар, нэр дэвшигчээ бодит мэдээлэл, орчноос тастан мухар сүсэг, мөнгө, эрх мэдэлд дулдуйдах замаар ялна гэсэн найдлага руу түлхсэн юм. Лам багш нь “улаан дээл өмсөөд, үгээ дуусгахдаа “хоржийлоо” гэж хэлээд яв” гэсэн л гэнэ.“Уяачдын холбоо болон нийслэлийн намын бүтцээр дамжуулан асар их мөнгө босгож чадлаа” л гэнэ.“Цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагууд М.Энхболдод тууштай зүтгэж байгаа тул айдгаа авдартаа хийсэнд тооц” л гэнэ.Энэ бүхэн нэмэр болохоосоо нэрмээс болсон.Уяачдын нарийн бичгийн дарга бөгөөд сайд П.Сэргэлэн хөдөөд уяачид гэж үнэнхүү нөлөө бүхий бүхий хүмүүсийн мөнгөлөг сүлжээ байгаа тул МАН-ын нэр дэвшигч тэндээс 100 хувийн дэмжлэг авах шахуу юм ярьж сайрхсан. Бодит байдал дээр манлай уяач нэртэй хөөргөн баячуудыг хөдөөгийнхөн жигшдэг.Тэд хэн морь уяж, хэн морь уясан болж баярхаж, хөөрцөглөдгийг сайн мэднэ.Лавтай уяачдын холбооны нөлөө сонгуульд харагдсангүй.П.Сэргэлэнгийн гол нүгэл нь уяачдын холбоонд шургалсан эрүүгийн элементүүдийг сурталчилгаандаа татан оролцуулсан явдал юм.Энэ нь М.Энхболдыг гэмт этгээдүүдийн гарт орсон, тэдний заавраар хөдөлдөг хүн гэж харагдуулах сэжмийг тавьсан хэрэг байлаа.

Хэт олон штаб албан болон албан бусаар байгуулагдан МАН-ын сонгуулийн төв штаб аль нь болох нь мэдэгдэхээ байсан нь ялагдалд хүргэх нөхцлүүдийн нэг яалт ч үгүй мөн.Сонгуулийн Ерөнхий менежер Ж.Эрдэнэбат, орлогч Ж.Мөнхбат нарын толгойлж, Н.Номтойбаяр санхүүжүүлж, А.Ундраа, Д.Өнөрболор нар гүйцэтгэлийг хийдэг бүлэг хамгийн голлох эрх мэдлийг атгаж, М.Энхболдыг бүгдээс тусгаарлаж, бүхнээс харамлаж байлаа.Ц.Сандуйгаар ахлуулсан бас нэг штабын үндсэн үүрэг нь мөнгө босгох, мөнгө тараах сүлжээг байгуулах байсан.Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан нэг штаб байсан нь намын олон нийт болон сонгогчдод намтайгаа хамт байгаа гэж харагдуулах үзүүлэнгийн чанартай болон хувирав.Н.Дэмбэрэл гэж хүний байгуулсан бичил штаб болохоор даргадаа бусад штабынхны талаарх хов жив зөөнгөө даргынхаа нэрийг барин хандивлагчдаас мөнгө хусна. Бас сошиал баг гэж нэрлэгдсэн хэд хэдэн ч штаб бий болсон.С.Баяр гэж сүрхий ухаантай хүн үүгээр түүгээр донхолзон, тэр энийг үзэж мэргэн заавар өгнө.


Энэ бүхэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх МАН-ын дүр төрхийг яг давтсан үзэгдэл байлаа.

Асуудлыг шийдэх, даван туулахын оронд тойроод, аргалаад өнгөрчихөж болно гэдэг ойлголтыг М.Энхболдод төрүүлсэн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын үйлдэл ялагдлыг шуудруулах үндсэн нөхцлүүдийн нэг болсон нь гарцаагүй. Төрийн албыг үнэлэн зарсан, төрийгн эрхийг хууль бусаар авсан байж мэдэх хэргийн сэжүүр болсон 60 тэрбумын дуулиант бичлэгийг “эвлүүлэг” гэж итгүүлээд сонгогчдыг аргалж болно гэж сэтгэсэн нь хамгийн том тэнэглэл болсон юм. Бичлэг бүрэн эхээрээ гарч ирчихээд байхад ч бодитой шийдэл хийхийн оронд аргацаах, арга саам хайхаар эрмэлзэж, Ж.Мөнхбат саунд Г.Доржзодовыг дуудан уулзаж асар их мөнгө амлах замаар урвуулахыг оролдож байжээ.Ийм хямралт нөхцөлд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сахилгын шийтгэл оногдуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бол аянга зайлуулах шалгарсан арга болох байлаа.Эцсийн мөч хүртэл “эвлүүлэг” гэдэг ядмаг үлгэр хэлсээр аянгыг өөр дээрээ буулгасан нь М.Энхболдын хохь.Өөрийн уулзалт, үйлдэл бүрээ видеожуулж, тэрийгээ өрсөлдөгчдөө алдаж байдгийг нь тайлбарлах эрүүл шалтаг олдохгүй.Нэг төрлийн гаж дон ч гэмээр.

Ж.Эрдэнэбат тэргүүтэй тойрон хүрээлэгчдийн хийсэн уучилж боломгүй алдаа бол МЭТГЭЛЦЭЭН хэмээх бялдуучлал дүүрэн шууд нэвтрүүлэг байлаа.Энэ нэвтрүүлэг М.Энхболдыг дэмжих эсэхээ шийдэж ядан байсан сонгогчдыг үргээсэн нь тодорхой болсон зүйл.

Буддын шашинд “чөлөө учрал бүрдэх” гэж ойлголт буй.М.Энхболдод ялалт байгуулах чөлөө учрал огт бүрдсэнгүй.Бүх зүйл авцалдаагүй, уялдаа холбоогүй, тун хэмжээ нь таараагүй, байгаа олоогүй, нөхцлөө тооцоогүй байсаар хүртэх ёстойгоо хүртснээр дуусав.Мөнгө байсан уу байсан, хүний нөөц хангалттай.Эрх мэдэл, засаг захиргааны нөөц боломжийг тултал ашигласан.Бие хаа, царай зүс, сургууль боловсролд дутах зүйл байхгүй.Дэмжих, долигонох хүн ихэдсэн үү гэхээс багадаагүй… бүх зүйл л түүнд байлаа.Юу нь болсонгүй вэ?

Ялалтыг бий болгогч асар олон боломж, нөхцлүүдийг ухаалгаар холбон, зөв удирдан чиглүүлэх Ерөнхий менежерийн чадвар Ерөнхий сайдад дутлаа.Чин сэтгэлд бус мөнгө, эрх мэдэл, айдаст тулгуурлсан стратеги бүхэлдээ нэгтгэх бус тараах үйлчилгээтэй байлаа.

Ирэх нь гарцаагүй цохилтыг сөрөх, давах сэтгэлзүйн бэлтгэл ч М.Энхболдод байсангүй.М.Энхболдынхятад гарлын талаарх мэдээлэл нийгэмд шинэ зүйл биш байсан бөгөөд үүнийг няцаах бодитой шийдлийг Ж.Эрдэнэбат, А.Ундармаа аль нь ч олсонгүй. Дэмий л “гүтгэлэг” гэж гүрийсээр дуусгасан. Няцаах боломжгүй ч байсан болов уу даа.Гарцаагүй зүйл болохоор эерүүлэх, чухал ач холбогдолтой биш болгож харагдуулах гэх зэрэг тактикийн нүүдэл хийх нь дээр байсан байх.

Бүхэлдээ бол Ж.Эрдэнэбат сайн ахыгаа чангаар татаж унагаасан сонгууль боллоо. Сонгуулийн өмнөхөн УИХ дахь “65-ын бүлэг”-т томоохон хагарал гарсан. Энэ талаар “Хулгай ил цагаандаа гарлаа” гэсэн нийтлэл гарч Засгийн газрын сайд нарын багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нэрээр төсвөөс “мэргэжлийн хулгай” хийхээр болж байгааг нийтэд ил болгосон нь сонгогчдын итгэлийг нэгмөсөн үгүй хийсэн билээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр бол:- Засгийн газар 2016 оны 8 дугаар сарын 17-нд Концессийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гаргасан.Тогтоолоор эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заасан.

Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэх үед дурдагдаагүй нийт 800 тэрбум төгрөгийн өртөгтэй 8 концессын гэрээг Засгийн газрын сайд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нар болон тэдэнд хамааралтай хүмүүс хийчихсэн байгаа юм.



Энд маш ноцтой нэг мэдээлэл байгаа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд Н.Номтойбаярын гэр бүлээс LX570 автомашиныг бэлгэнд авсан явдал. Төрийн өндөр алба хашиж буй хүн үнэтэй бэлэг авсан тохиолдолд бүртгүүлж, улсад хүлээлгэн өгөх журамтай.Гэтэл Ж.Эрдэнэбат бэлгийг сэм аваад хариуд нь Засгийн газрын 37 дугаар тогтоол гэгчийг гаргаж, МАК компанид Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон гэх сэжиг байгаа аж. Энэ хардлага үнэн бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголд бус Н.Номтойбаярын компанид  үйлчилдэг болж таарна.

М.Энхболдын ялагдлын үндсэн нөхцөл нь сонгуулийн кампанит ажлыг удирдаж чадаагүй, Засгийн газрыг нэр төртэй ажиллуулж чадаагүй, нэр дэвшигчээ бодит мэдээллээр хангаж, зөв шийдлүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж чадаагүй, намын дотоод эв нэгдлийг хангаж, гишүүдийн хүч боломжийг нэгтгэн дайчилж хүчрээгүй сонгуулийн штабын Ерөнхий менежер, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болох нь задлан шинжилгээнээс тодорхой байна.

Ийм чадваргүй хүнээр Засгаа, намаа удирдуулаад МАН цааш хэр хол явах бол?!

 

Судлаач С.Мөнгөнцэцэг

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх