Монголын охидын баг анхны оноогоо авчээ

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай улсын охидын шигшээ баг өчигдөр Гуам улсын багтай тэнцэж, Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авчээ. Монголын шигшээ багын ахлагч Г.Цолмон 15 метр орчмын зайнаас хүчтэй цохилт хийснээр эсрэг талын хаалганд эхний гоолыг оруулсан байна.

Хэдийгээр эсрэг талын баг нэгдүгээр үед гоол оруулж,тооны харьцааг тэнцүүлсэн ч шийдвэрлэх үед аль аль тал нь бөмбөг оруулж чадалгүй 1:1-ийн харьцаагаар тэнцжээ. Монголын охидын шигшээ багийг Япон улсаас уригдаж ирсэн дасгалжуулагч багш Ики Ёжи удирдаж байгаа бөгөөд тэрээр энэ удаагийн тэмцээнд өөрийн багийн охиддоо ихээхэн найдлага тавьж байгаа ажээ. Манай охидын шигшээ баг хоёр хоногийн дараа Хойд Марианы аралын улсын багтай сүүлчийн тоглолтоо хийх юм байна.     

       

Ж.Бат