Ирэх онд 2305 ортой 13 цэцэрлэгийг ашиглалтад оруулна

Нийслэлд хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 34.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3770 ортой 26 цэцэрлэгээ, 67.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийн барилгыг барьж байна. Энэ онд хэрэгжиж дуусахаар 51 сургууль цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байгаа юм. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр хэлэхдээ “Энэ онд багтааж дуусгах ажлыг дурдвал 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга ашиглалтад орно. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил мөн энэ онд багтаж бүрэн хэрэгжиж дуусна. Ирэх онд 2305 ортой 13 цэцэрлэг, 320 суудал, нэг спорт заал бүхий хоёр сургуулийн барилга, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллан байна” хэмээв.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх