О.Баасанхүү : Намын даргаа дэмжээгүй, үзэл бодол таараагүй бол намаас урвасан болдог юм уу?

 

Өнөө өглөө МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа: 

10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !” гэж бичиж дор нь О.Баасанхүү гишүүний зургийг байршуулсан.

Харин хариуд нь О.Баасанхүү гишүүн өнөөдөр 11.30 цагаас өөрийн фэйсбүүк хуудсаараа шууд бичлэг хийн тайлбар өгч, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр энэ талаар “Намайг МАХН-аас хөөсөн эсэх талаар надад ямар нэгэн мэдээлэл алга.  Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ. Харин намаа өөрчлөн шинэчилнэ. Намын даргаа дэмжээгүй, үзэл бодол таараагүй бол намаас урвасан болдог юм уу. МАХН-ыг тодорхой хэмжээгээр шинэчлэх хэрэгтэй. МАХН хоёр асуудал дээр анхаарах учиртай. Нэгд, Үндсэн хуулийн өөрчлөлт. Хоёрт, намынхаа цус сэлбэлтэд анхаарах хэрэгтэй байна. Одоо хов живээ хойш нь тавьцгаая.

Компаниас гарахад бол амархан байх. Эзнийгээ эвгүй байдалд оруулж, ажлаа хийгээгүй гэдэг шалтаанаас болж ТУЗ-аасаа хөөгдөж болох юм. Харин улс төрийн нам гэдэг бол олон нийтийн төрийн бус байгууллага. Намыг бид ямар байлгах ёстой вэ гэвэл хамтын шийдвэртэй, хариуцлагатай, ёс зүйтэй байлгах ёстой. Ийм зүйл ярихаар намын эсрэг үзэлтэн, намын даргын эсрэг үзэлтэн болчих уу? 

Сая манай намын даргын худ өөрийн цахим хуудсандаа тодорхой байдлаар юм бичсэн байсан. Би харсан. Надад нэг зүйл нь огт таалагдаагүй. Миний аав Октябрь гэж 80 гарсан сайхан хүн бий. Гэтэл миний аавын нэрийг доромжилж намайг “Аравдугаар сарын хүү” гэсэн нь надад огт таалагдаагүй. 

Хэрэв улс төрд шаардлагатай, хэрэгтэй гэвэл байгаа бүх хүчээ улс төрд зориулаад явна. Ард түмэн тэр дундаа Эрдэнэтчүүд магадгүй та шаардлагагүй, одоо болсон өөр хүн хэрэгтэй гэвэл тэгээд л явна.'' гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх