Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ТАСС агентлагт ярилцлага өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өгсөн байна.

ТАСС агентлагийн ахлах сурвалжлагч Алексей Селищев Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид баримтлах гадаад бодлого болон Монгол-ОХУ хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Мөн ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан юм.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх