ЕСӨН ДАВХРААС ҮСЭРЧ ХОЁР ОХИН АМИА ХОРЛОЛОО...

ЕСӨН ДАВХРААС ҮСЭРЧ ХОЁР ОХИН АМИА ХОРЛОЛОО..
Өглөөны 1 цагт буюу  1 Цаг гарны өмнө  2 охин 9 давхар байшингаас үсэрсэн байна. Ямарч хөх халим энээ тэрээ болоогvй бөгөөд найз залуудаа хаягдаад гомдолоо тайлсан сэтгэлээ ингэж гаргасан байна. 2 охины 1 нь амиа алдаж 1нь одоогоор сэхээн амьдруулахад байгаа гэсэн мэдээлэл байна.

Зүрх зүсмээр дүрс бичлэг дөнгөж сая сошиал орчинд тархлаа. Есөн давхар барилгын дээвэр дээрээс үсэрч амиа егүүтгэж байгаа хоёр охины бичлэг үнэхээр нүд хальтрам. Тэд юуны учраас ингэж амиа егүүтгэх дээрээ тулсан нь тодорхойгүй. Хамгийн аймшигтай нь гэгээн цагаан өдрөөр олны нүдэн дээр ийм байдлаар амиа хорлосон нь ой гутмаар. Он гарсаар 13 хүүхэд амиа хорлосон гэсэн албан ёсны мэдээ байна. Харин насанд хүрсэн хэчнээн хүн амиа хорлосон нь тодорхой бус.

Тэгвэл өнгөрөгч оны байдлаар нийт 37 хүн амиа егүүтгэсний улмаас амь насаа алдсан байна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн мэдээлснээр эхний 6 сарын байдлаар 88 хүн санаатайгаар эм, химийн бодис ууж амиа егүүтгэх оролдлого хийжээ. Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. Судалгааны дүнгээс үзэхэд 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6%  нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх