Мөнгөн тэмдэгтийг уул овоонд өргөхгүй байхыг уриалав

Хуучирч үнгэгдэн хиртэж, урагдсан, хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт гүйлгээнд явуулах шаардлага хангахгүй мөнгөн тэмдэгтүүд их болсон. Тиймээс Монголбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяныг зохион байгуулжээ. Гүйлгээнд гарсан нийт бэлэн мөнгөний 30 орчим хувь нь арилжааны банкны кассаар дамждаг учир энэ дэвсгэртүүд тодорхой хугацаанд Монголбанкинд ирж ялгагддаг байна. Үлдсэн хэсэг нь иргэд, компаниудаар дамжин эргэлдэж буй бөгөөд хэзээ банкинд ирнэ тэр үед цэгцлэх боломжтой юм. Мөн аяны хүрээнд төвбанкнаас мөнгөн тэмдэгттэй зөв харьцаж уул овоонд өргөхгүй байхаас эхлээд зөв дадалтай болохыг уриалж байгаа юм байна

Эх сурвалж: www.zuv.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх