У.Хүрэлсүх ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр тэрээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх хүсэлт гаргасан сайдын саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо, нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн шийдвэрлэхээр заасан байдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх