Шөнийн цахилгааны тарифыг тэглэснийг үргэлжлүүлнэ

 

Эрчим хүчний сайд П.Ганхүү нүүрсний нөөц, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлийн ажлыг шуурхайлах үүргийг салбарынхандаа өгчээ. Мөн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор гарч болзошгүй хүндрэлийг урьдчилан сайтар тооцоолж ажиллахыг сануулсан байна.
Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнө хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэж, эхний гурван сард хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэнд иргэд талархалтай хандаж байгаа юм. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулахад багагүй нөлөө үзүүлэх нь судалгаагаар батлагдсан учир энэ хөтөлбөрийг 2018 оныг дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн хугацаанд шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийт 110 мянга гаруй өрх айл хамрагдаж, нийслэлийн гэр хорооллынхон 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрх 50 хувийн хөнгөлөлт эдэлсэн байдаг. Эрчим хүчний салбарынхны мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна.

Эх сурвалж: www.unen.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх