МАН-ын бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг өнөөдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг өргөн барих болсон тухайгаа Т.Аюурсайхан, Үндсэн хуулийн 43.4 дэх зэрэг заалтын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй  үйл ажиллагаа явуулж ирлээ. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмний зүгээс Засгийн газарт дүнгээ тавьсан. Ийм учраас УИХ-ын нэр бүхий гишүүд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж байна хэмээн онцоллоо.

Т.Аюурсайхан гишүүний мэдээлсэнчлэн Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зурсан бөгөөд үүнээс гадна маш олон гишүүд огцруулах саналыг албан ёсоор дэмжиж буйгаа илэрхийлсэн гэнэ.

Үндсэн хуульд заасанчлан дээрх асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Мөн Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах үүрэгтэй юм байна.












Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх