​Прокурорын ерөнхий газраас Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаад шилжүүлжээ

Улсын ерөнхий прокурорын газраас Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянажээ.

Улмаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүлсэн талаар ПЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх