Дахин нэг Улсын их хурлын гишүүн хүчингийн хэрэгт нэр холбогдлоо

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн дуулиан намжаагүй байхад дахин нэг УИХ-ын нэр бүхий гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээллийг эх сурвалжийн зүгээс бидэнд ирүүллээ. Хүчингийн хэрэгт нэр холбогдоод буй тухайн гишүүний тухайд МАН-аас сонгогдсон нэгэн бөгөөд хууль хүчний байгууллагын зүгээс тухайн гишүүний талаарх хэрэгт холбогдсон мэдээллийг чандлан нууцлаж байгаа аж.

Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат тэргүүтэй нэр бүхий гишүүдийн зүгээс хүчингийн хэрэгт шалгагдаж буй Д.Гантулгыг өөрийн сайн дурын үндсэн дээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа боловч Д.Гантулгын зүгээс өнөөг хүртэл би хүчин үйлдээгүй хэмээн гүрийсээр байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Улсын ерөнхий прокурорын газраас  өчигдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаад байгаа юм.

Бид дээр дурдагдсан асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх