“НОГООН ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ЗОРИЛТ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ” БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

2014 онд УИХ-аар батлагдсан Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь аймаг Ногоон хөгжлийн хэтийн зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд БОАЖЯ нь Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл болон НҮБ-ын НЭЗТТ төсөлтэй хамтран Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь аймгийн “Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг” боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг  8-р сарын 24-25-ны өдрүүдэд БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтад дээрх аймгуудын ЗДТГ, БОАЖГ-ын дарга, мэргэжилтнүүд ажлын хэсгийн гишүүд оролцож байна.

Энэхүү сургалт нь ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан улмаар аймгийн ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Эдгээр аймаг нь 2017 онд багтаан “Ногоон хөгжлийн хэтийн зорилт дунд хугацааны бодлогын баримт бичиг”-ээ боловсруулж, ИТХ-аараа батлуулахаар зорин ажиллаж байна.

Эх сурвалж: www.mne.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх