Ч.Саранзаяа: Д.Гантулгын өгсөн 20 сая төгрөгийг хэрэглээд явж байгаа

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх хохирогчийн эгч Ч.Саранзаяа өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь тэрбээр өнгөрсөн сард УЕПГ-д гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг өгчээ.  Тус газраас Улсын ерөнхий прокуророос өмнөх хүчингүй болсон албан бичгийг үндэслэлгүй хэмээн үзэж, дахин хэргийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн юм.
 
Тэрбээр энэ талаар “Өнгөрсөн 7 дугаар сарын 28 ны өдөр УЕП өргөдөл гарсан. Хариу нь гарлаа. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр УИХ-ын гишүүн Д.гантулга нь эрүүгийн хэрэгт холбогдсон гэдгийг хэлээд өглөө. Энэ хүн өнгөрсөн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж ирсэн.  Тиймээс Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлж  өгөөч дахин шаардмаар байна.  АТГ -т Шүүх шинжилгээний хүрээлэнг өгсөн байгаа. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгагдаж байна.  Гэвч цагдаагийнхан шүүх шинжилгээний хүрээлэнгээс  нотлох баримтыг хэн устгасан бэ гэдгийг шалгахын оронд хэн гаргаад явуулчихав гэдгийг шалгаад байна уу гэсэн хардлага байна.
 
Өнөөдрийг хүртэл хугацаанд Д.Гантулгын хүмүүс тандаж, тагнаж байна. Хуулийнхаа дагуу шалгуулчих, айдас байна гэдгийг  энэ хүнд хандаж хэлмээр байна. Намыхан нь болоод УИХ-ын 75 гишүүн Л.Гантулгыг шалгуулах нөхцөл бололцоог нь гаргаж өгөөчээ.
 
Энэ хэрэг дахиад Шүүх шинжилгээний хүрээлэнд очно. Би тэр газрын дарга нарт  итгэхгүй байна. бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг гаргуулж ажиллахыг хүсч байна. Ингэхдээ нотлох баримтаа бүгдийг өгөхгүй.  Мөн энэ талаар гадны шинжээчид хандаж болох юм билээ. Тэгэхээр би аль болох бүх аргыг хэрэглэнэ.  Хэрэгт холбогдсоныхоо дараа Д.Гантулга 20 сая төгрөг өгсөн. Мөнгө өгч байна гэдэг тэр хүн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хэрэг. Энэ хугацаанд Д.Гантулгыг ирж мөнгөө ав гэсэн боловч ирж аваагүй. Тиймээс тэр мөнгө нь надад байгаа. Өмгөөлөгч авах, хууль хяналтын байгууллагуудад хандах зэрэг энэ мөнгийг нь хэрэглээд явж байгаа.  Үүн дээр нэмж хэлэхэд энэ хэрэг 20 сая төгрөгөөр тогтох хэрэг биш болсон гэдгийг хэлмээр байна" гэлээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх