У.Хүрэлсүхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэнэ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлж, өөрийн хүсэлтээр Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа.

Уг хүсэлтийг өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ. Мөн энэ үеэр Ерөнхий сайдаас тавьсан хүсэлттийг давхар хэлэлцэх аж. Харин дараа нь намын бүлгүүд хуралдах тов гарчээ.

УИХ-ын даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын зарим байнгын хороо болон намын бүлгүүдийг хуралдуулж, МАН-ын бүлгийн 30 орчим гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах тухай болон Шадар сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх