Казакстаны нэр дээр барилдаж буй Д.Отгонцэцэг Монголчууддаа хүндэтгэл үзүүллээ

 Жудо бөхийн ДАШТ-нд Казакстан улсын нэрийн өмнөөс 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын иргэн Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэж элэг нэгт ахан дүүсээ баярлууллаа.

Тэрбээр ДАШТ-нээс хүрэл медаль хүртэснийхээ дараа багш Д.Энхбаатарын хамт монголчууддаа хүндэтгэл үзүүлжээ. Дэвжээн дээр багшийнхаа хамт ёсолж буй агшин цахим орчинд олон нийтийн ярианы сэдэв болоод байна.

Хэдийгээр өөр улсын нэр дээр барилдаж байгаа ч эх орон, элгэн саднаа гэсэн сэтгэл зүрх нь дундрашгүй.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх