М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар Дэлхийн аваргын хос медальтан боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн жудо бөхийн ДАШТ-нээс монголын жудочид мөнгө хүрэл медалийн эзэд болоод байна.

 Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд зодоглосон Дэлхийн аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтай Монголын хамгийн анхны эмэгтэй жүдоч болсонбол эрэгтэйчүүдийн -60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан боллоо.


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх