Ц.Нямдорж бүлгийн гишүүдийнхээ нүдэн дээр Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ

Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гарын үсэг зурсан талаар гишүүн Т.Аюурсайхан жиргээнд мэдээлсэн.

Засгийн газартай хариуцлагын асуудал ярих ёстой гэсэн байр суурийг хүчтэйгээр илэрхийлж байсан тэрбээр өчигдрийн хуралдааны үеэр бүлгийн гишүүдийнхээ нүдэн дээр “Алив тэр огцруулах бичгээ аваад ир” хэмээн гарын үсгээ зурж, Засгийн газрын зарим гишүүдийг концессийн асуудалтай холбогдуулан хатуухан үгээр шүүмжлээд авсан сурагтай байна.

Эх сурвалж : www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх