Бөмбөгөр худалдааны төвийн наймаачид нийтийн бие засах газарт жимс ногоогоо хадгалдаг байжээ

Бөмбөгөр худалдааны төвийн гадаа иргэд гар дээрээс жимс, хүнсний ногоо байнга худалддаг. Гэтэл тэдгээр иргэд жимс, ногоогоо автобусны буудлын дэргэдэх City toilet-нийтийн бие засах газар хадгалж байсныг Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид, дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд болон цагдаа нар хураан авчээ.

Тэд иргэнээс өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийхээр ирэхэд нийтийн бие засах газрыг түрээсээр ашигладаг иргэн "Засвар хийж байгаа тул дотогш нэвтрүүлэхгүй. Жимс, ногоо хадгалаагүй. Зөвхөн хоосон хайрцагнууд л бий" гэж шалгуулахаас татгалзжээ. Иймд зохих газраас нь зөвшөөрөл авч, цагдаа нарыг авчран, нийтийн бие засах газрын үүдийг хүч хэрэглэн орсон байна.

Ингэхэд нэг биш, нэлээд олон худалдаачны жимс, хүнсний ногоог дотор нь хураасан байжээ. Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр хураасан, олон шуудай жимс, ногоогоо устгах аж.   

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх