Д.Отгондалай Дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медалийн болзол хангалаа

Гавьяат тамирчин Д.Отгондалай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангаж, цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-ий 60 кг-ын жинд тэрээр дөрөвний нэг шигшээд Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 харьцаатай буулган авснаар хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм. “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар өнөөдөр Венесуэлийн боксчныг ялснаар шилдэг дөрөвт тунаж үлдлээ. Тэрээр есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиан Омиятай тулалдана. Д.Отгондалай Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөө тоглолтод түүнтэй тулалдаж, ялагдал хүлээж байсан билээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх