ТАЛХ АМЬДРАЛЫН ҮНДЭС

Дэлгүүрийн “талх, нарийн боов” тасгаас алиныг нь сонгохоо мэдэхгүй эргэлздэг бол энэ зөвлөгөө хэрэг болно.

1. Цагаан талх
Улаан буудайгаар хийгддэг учир бие галбирт сөргөөр нөлөөлнө. Мөн биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодис бараг агуулдаггүй. Үүнд ууттай зүссэн талхнууд болон жижиг амтлаг талхнуудыг багтааж болно.
2. Хивэгтэй талх
Энэхүү талх нь ислэгийг ихээр агуулдаг учир хоол боловсруулах үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Түүнээс гадна уураг, никотины хүчлээр баялаг тул бодисын солилцоо явагдахад эерэгээр нөлөөлж, мэдрэлийн тогтолцоог сайжруулна.
3. Гоньд, гүнжид болон намуу цэцгийн үртэй талх
Эдгээр үрээс гадна өөр олон төрлийн үрээр гурилан бүтээгдэхүүнийг баяжуулж болно. Гэхдээ үрийг нь талхны уутан дээрх найрлагын жагсаалтын хамгийн сүүлд бичсэн байвал уг талхны биед үзүүлэх ашиг тус гэж үгүй болохыг анхаарна уу.
4. Хар талх
Хөх тарианы гурилаар хийгддэг. Улаан буудайн талхтай адил журмаар хийгдэх боловч хөх тариа нь боловсруулалтын явцад амин дэм (А,Е болон В-ийн төрлийн амин дэмүүд), хүнсний ислэг зэргээ хэвээр хадгалж үлддэг.
5. Бүхэл үрийн талх
Бүхэл үрийн талхны гурилыг нэг удаа тээрэмдэх ба шигшдэггүй. Найрлагандаа Е витамин, иод, фосфор, кальци зэргийг ихээр агуулдаг тул бие махбодод хэрэгтэй бодисын агууламжаараа тэргүүн байр эзэлдэг.
6. Хөрөнгийн талх
Хуурай савласан эсгэгч ордоггүй тул биед түргэн шингэдэг.Глютенд хэт мэдрэмтгий, ердийн талх идэж чаддаггүй хүмүүс энэхүү талхыг сонгож болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх