ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралд 19 гишүүн ирэх ёстойгоос О.Баасанхүү, Б.Наранхүү хуралдаа ирээгүй байна. 

 Хурал 89.5 хувийн ирцтэйгээр эхэлж, санал хураалт явуулахад 17 гишүүнээс 9 нь татгалзсанаар  Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй.

Байнгын хорооны энэ санал дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх