Зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг ЦУЦАЛЛАА

Хотын дарга өнөөдөр /8 дугаар сарын 31-нд/ Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг ЦУЦАЛЖ буйгаа автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж байхдаа мэдэгдлээ. 

Үүний дагуу Есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. 

Өмнө нь замын түгжрэлийг бууруулна гэж үзэж төв зам загуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан билээ.  Энэ шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлээд хоёр долоо хоногийн нүүрийг үзэж байгаа юм. 

Шийдвэр цуцлагдаж байгаа шалтааныг "Хотын түгжрэлийг багасгах зорилготой байсан ч хотын хөдөлгөөн багасаагүй болохоор цуцалж байна" хэмээн тайлбарлав. 

 

Эх сурвалж: www.ikon.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх