ОУХМ Б.Мөнгөнчимэг Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний өчигдөр болсон эмэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн барилдаанд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авч ирэхээр болов.



Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар шагналт тавдугаар байрт орлоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Рио-2016 олимпийн наадмын аварга ОХУ-ын жүдоч Хасан Халмурзаевтэй барилдаж цаг дуусах мөчид хоёр дахь вазари үнэлгээг алдан ялагдсан юм. Өмнө нь 2013 оны ДАШТ-нд мөн ОУХМ О.Ууганбаатар шагналт тавдугаар байрт шалгарч байсан билээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх