Ерөнхийлөгч Х.Баттулга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуророор томилохоор зэхэж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлж  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуророор томилохоор бэлдэж буй тухай мэдээлэл цацагдлаа.  

Хуулиараа Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох ёстой.  Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол дахин нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй хэмээн хуульд заасан нь бий. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа өөрийн хүнээ улсын ерөнхий прокуророор томилохоор шийдсэн байж магадгүй байна.

Дээр дурдсан томилгооны асуудлаар нийтлэлч А.Баатархуяг  цахим хуудастаа, “Энэ харин юмны чигийг зөв өөрчлөх томилгоо болох юм биш үү! Ганцаараа бол хүн нь хэдий сайн ч өөрөө бариулна, тиймээс дээрээс нь АТГ-ын даргыг бас чигч, чигжүү хүнээр томилчихвол оффшорын мөнгө "бороо шиг ороод" байх нь дээ... 

Хятадад ийм нэг яриа байдаг юм билээ. Ерөнхий сайдаар Жу Рүнжиг томилох болжээ. Түүнд намаас нь 99 том авилгачийг зайлуулах үүрэг өгсөн байж. Мань хүн "100 авс бэлтгэ!" гэсэнд туслах нь "Яагаад 100 гэж, 99 авилгач л гэсэн шүү дээ!" гэхэд "100 дахь хэнийх нь чамд тодорхой биш үү?" гэжээ. Авилга бол өргөс шиг авчихдаг эд биш, тэр тусмаа тэмцэгчдээс ч гарз хохирол үзэх аюултай олон толгойтой мангас юм. Авилгатай тэмцэхийн тулд "100 дахь авсны хүн" л хэрэгтэй байхгүй юу” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын намтар
 
Төрсөн огноо: З.Энхболд 1966 оны 5 сарын 23-нд төрсөн.
 
Төрсөн газар: Улаанбаатар хот
 
Хүйс, үндэс угсаа, гэр бүлийн байдал: 51, настай,  халх, ам бvл 5, эхнэр, 2 хүү, охины хамт амьдардаг.
 
Төгссөн сургууль, мэргэжил:

1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль,

1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр

1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
 
Эрдмийн зэрэг, цол:

Олон улсын Бизнесийн удирдлагын магистр
 
1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр

1989-1991 онд *Монел* фирмд инженер

1991-1993 онд *Эрэл* ХХКомпаний захирал

1993-1996 онд *Интер* ХЭАА, ХХКомпанид захирал

1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга

1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх

2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга

2005 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 он Монгол Улсын Их Хурлын гишүүн

 2012 оноос  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оны 7 дугаар сарын 24-нд Монгол Улсын Их Хурлын дарга

2017 оны долоодугаар сараас Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байна.

Шагнал: 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон

Гадаад хэл: орос; англи хэлтэй.

Эх сурьалж:  www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх