С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурлыг нотлох баримт дутуу хэмээн хойшлууллаа

МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд болов. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох хэргийн нотлох баримт дутуу хэмээн үзэж, хурлыг 14 хоногийн дараа буюу энэ сарын 30-ны өдөр дахин хэлэлцэхээр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Хэргийг нэхэн сануулбал, 2017 оны оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатар Солонгос улсын иргэнээс 50 сая вонын хандив авсан гэх хэрэгт буруутгагдсан. Анхан шатны шүүхээс С.Ганбаатарт 1.4 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан ч тэрбээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх