Агаар орчны бохирдлыг бууруулах технологи мэдээллийн төвтэй болно

Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлээр хангах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв” “Барилга  Мегастор”  худалдааны төвд 10 дугаар сарын 20-ны  өдрөөс  эхлэн үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.

Уг төвд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, цахилгаан халаалт, цахилгаан халаагуур,   шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг  танилцуулна. Иргэд хэрэглэгчид та бүхэнд мэдээлэлийг нэг газраас авах харьцуулах боломж олгож байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Байгаль орчин аялал жуулчлалын яам,  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх