УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “садангаа хайсан-садангууд”-ын нэрсийг зарлав

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд цахим хуудастаа нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцжээ. Тодруулбал тэрбээр, БНХАУ-ын Гансу муж болон Монгол улсад амьдран суугаа садан төрөл, ах дүүсийг уулзуулах зорилгоор Садангаа хайсан – Садангууд ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэдгээ дуулгаж, дараах тайлбарыг бичжээ.


БНХАУ-ын Гансу мужид Сүбэйгийн Монгол үндэстний өөртөө засах хошуунд Монгол үндэстнүүд болох Цастын Монголчууд амьдран сууж байна.

БНХАУ-ын Гансу муж нь Монгол Улсаас зөвхөн манай Говь-Алтай аймагтай хиллэдэг билээ.

Түүхийн нэгэн цагт Засагт хан аймгийн нутаг дэвсгэрт зарим газар нутаг нь хамаарч байсан одоогийн Гансу мужийн зарим газар нутаг хоёр улсын хилийн заагийг тогтоох үед ах дүү, хамаатан садангууд салж сарнисан тохиолдлууд их гарсан байна.

Харин 1949 онд БНХАУ байгуулагдаж соёлын хувьсгал өрнөн муж, жү, шенгуудад ард иргэдээ хуваарилан нутаг заахад одоогийн БНХАУ-ын нутагт оршин сууж байгаа Монголчууд хагацан салж, хошуу нутаг холын түүхээ цээжиндээ баринтаглан Гансу, Чингхайн шинээр байгуулагдсан аймаг сумдад харьяалагджээ

Өнөөдрийн байдлаар Гансу мужийн Сүбэй аймагт 13000 гаруй Монгол өрх амьдарч байгаагийн 5800 өрхийн хамаатан садан нь Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Цээл болон Эрдэнэ суманд амьдардаг тухай мэдээллийг тус муж, аймаг, хошууны удирдлагууд хэлж байсан.

БНХАУ-ын Гансу муж болон манай аймгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг миний бие туйлын ихээр зорьж байгаа бөгөөд мужийн удирдлагуудтай Улаанбаатар хотод болон Гансу мужид тус тус 1 удаа уулзалт зохион байгуулж эдийн засаг, нийгэм, соёлын талаар хамтран ажиллахаар тохиролцсон.

Энэхүү ажлын эхлэл болгож хоёр улсад амьдран суугаа садан төрөл, ах дүүсийг уулзуулах зорилгоор Садангаа хайсан – Садангууд ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Сүбэй аймгаас авсан нэрсийг Та бүхэндээ хүргэж байна.

Ах дүү, төрөл тань байвал эргэж холбогдохыг хүсье. Холбоо барих утас: Б.Пүрэвжав 95114997.

 











Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх