Аврагчид 14 иргэний цогцсыг олоод байна

Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон байна. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон 13 дахь иргэний цогцсыг олоод байсан. Харин 11:30 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг оллоо.

Мөн ослын голмтод аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна.  Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. Мөн аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх