I Phone X гар утсыг ердөө л 2-3 сая ширхэг үйлдвэрлэжээ

Өнгөрсөн сард Apple Компаниас I Phonе X гар утсыг танилцуулж, олон нийтэд хүлээлт үүсгэсэн билээ. Тэгвэл энэ гар утас ирэх 11-р сарын 3-наас худалдаалагдаж эхлэх бөгөөд 10-р сарын 27-ны өдрөөс  урьдчилан захиалгуудыг авч эхэлсэн байгаа юм байна.

KGI Securities компанийн шинжээч Мин-Чи Куо-гийн хэлж байгаагаар Apple компани эхний ээлжинд ердөө л 2-3 сая ширхэг iPhone X утас үйлдвэрлэсэн гэнэ. Эдгээр бэлэн байгаа загварууд нь урьдчилан захиалсан хэрэглэгчдийн гарт очих юм. Тиймээс Apple компани эхний ээлжинд хэрэглэгчдийн эрэлтийг хангаж чадахгүй гэж Мин-Чи Куо онцолж байна.



Утасны эд ангиудыг ханган нийлүүлэгчид iPhone X-ийн зарим нэг эд ангийг үйлдвэрлэхэд асуудалтай тулгарч байгаа гэнэ. Жишээ нь ухаалаг утасны антен, TrueDepth камер, нүүр царай таних 3D систем болон бусад эд ангиудыг сайжруулах шаардлагатай байгаа гэжээ.

 Apple компани iPhone 6S ухаалаг утсыг худалдаанд гаргасан эхний долоо хоногтоо л 13 сая ширхгийг зарж байсан билээ. Харин энэ удаагийн шинэ I Phone X гар утас хэрэглэгчдийн сонирхлыг маш их татаж байгаа тул үүнээс ч илүү захиалга ирэх нь лавтай.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх